Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ли Кэчян Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзлаа

2017-05-12 17:35:54

Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай уулзлаа.

Ли Кэчян уулзалтын үеэр "Хятад, Монгол хоёр улс найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш билээ. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах зарчмыг үргэлжлэн баримталж, харилцан анхаарал хандуулж буй гол асуудал, ашиг сонирхлоо хүндэтгэж, Хятад, Монголын харилцааны улс төрийн суурийг бэхжүүлэх ёстой. Бид “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг Монгол улсын “Хөгжлийн зам” стратегитэй уялдуулж, хил дамнасан боомтын бүтээн байгуулалт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, Хятад, Монголын чөлөөт худалдааны бүсийн техник эдийн засгийн нэгдсэн судалгааны холбогдох ажлыг сайтар хийж, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд бэлэн байна. Орон сууцны барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, эрчим хүчний нөөцийг ашиглах зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нийтлэг ойлголцлыг сайтар хэрэгжүүлж, харилцан ашигтай, хамтаар ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэх ёстой" гэж хэлжээ.

Ж. Эрдэнэбат "Монгол улс Хятадын гол ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад улс эргэн тойрны орондоо найрсаг бодлого хэрэгжүүлж буйг сайшаах бөгөөд Хятад улстай хөгжлийн стратегиа уялдуулан, хамтын ажиллагааны нөөц хүчээ илрүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, орон сууцны бүтээн байгуулалт, хил дамнасан худалдаа, боомтын бүтээн байгуулалт, экологийн орчныг хамгаалах болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хоёр орны ерөнхий сайд оролцсон байна.

Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жин уулзалтад оролцжээ.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал