Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ли Шижэний гэр музейгээр

2017-05-10 11:19:14

5-р сарын 9-ний өдөр ХОУР-гийн "Хятадын хөдөө орон нутгаар" сэтгүүлчдийн баг Мин гүрний үеийн анагаах ухааны нэрт эрдэмтэн Ли Шижэний өлгий нутаг Хүбэй мужийн Хуанган хотын Чичүнь шянийн Чижөү тосгонд хүрч Ли Шижэний гэр музейг сурвалжиллаа.

Ли Шижэнь нь Хятадын Мин гүрний үеийн анагаах ухааны нэрт эрдэмтэн "Өвсөн эмийн үндэс буюу Бэнь Цао Ган Мү" Compendium of Materia Medica гэдэг эм зүй анагаах ухааны бүтээлээ 1590 онд бичжээ. Тус ном нь 1 сая 900 мянган үсэгтэй, нийт 1892 төрлийн эмийн түүхий эд, 11090 эмийн жорыг тэмдэглэн үлдээсэн учраас "Дорно дахины анагаах ухааны үндэс" хэмээн тооцогдддог.

Сүүлийн жилүүдэд Чичүнь шянь нь Ли Шижэний өлгий нутаг, Ли Шижэний брэнд, "хөх суйх" хэмээх эмийн ургамлын брэндээрээ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн, "Эрүүл мэндийн баяр" арга хэмээг зохион байгуулжээ. Мөн 5-р сарын 26-ны өдөр "Суйх өвсний үйлдвэрлэлийн олон улсын форум болон эрүүл мэнд, аялал жуулчлалын баяр-3" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ нь мөн Хятадад Хятадын уламжлалт эмийн ургамлаар нэрлэсэн дэлхийн чанартай анхны форум болох юм.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал