Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Умард нутгийн усан хотхон-Гүбэй

2017-04-24 17:53:04

Бээжин хотоос хурдны замаар 3 цаг хэртэй давхиад "Гүбэй усан хотхон" хэмээх Мин, Чин гүрний үеийн "эртний тосгон"-д хүрнэ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хонгилоор цагт зуун жилийн хурдтай давхиад хөх тоосгон хэрэм, вааран дээвэр, сийлбэртэй цонх, цаасан дэнлүүтэй эртний хотод очно гэсэн үг.

Гүбэй усан хотхон Бээжин хотын Ми-Юүнь дүүрэгт байх бөгөөд 2010 онд 4 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулалтаар байгуулсан, байгалийн үзэмж, барилга байгууламж хосолсон аялал жуулчлалын иж бүрэн, цогц хотхон юм.

"Умард нутгийн усан хотхон" хэмээх утга бүхий нэртэй энэ тосгон Мин, Чин гүрний үеийн онцлогтой хүрээ байшин зэрэг барилга байгууламж, Хятадын умард бүсэд ховорхон байдаг усан дээрх хотхон, мөн түүх соёлын дурсгалт Цагаан хэрмийн нэг хэсэг, Хятадын уламжлалт хоолны газар зэргээрээ алдартай, ялангуяа шөнийн үзэмжээрээ бүр ч алдартай бөгөөд зөвхөн жуулчид биш уран зураач, киноны уран бүтээлч, гэрэл зурагчид олноор цугладаг газар болжээ.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал