Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Бээжингийн олон улсын 7-р кино наадам нээгдлээ

2017-04-17 10:54:47

Бээжингийн олон улсын 7-р кино наадам нийслэл Бээжин хотноо 16-ны өдөр нээлтээ хийж, Бээжин хот "киноны 7 хоног" өдөрлөгөө эхэллээ.

Уг кино наадмын зохион байгуулах комиссын байнгын орлогч нарийн бичгийн дарга Хү Дүн танилцуулахдаа, энэ кино наадамд нээлтийн ёслол, "Тяньтань шагнал" шалгаруулах арга хэмжээ, Бээжингийн кино үзүүлбэр, гол сэдэвт чуулга уулзалт, киноны зах зээл, киноны Карнавал багт наадам зэргээс гадна бас баримтат киноны болон Бээжин шийн сонгодог киноны тусгай үзүүлбэр, кино концерт зэрэг 300 гаруй арга хэмжээ багтаж байна.

500 шахам шилдэг киног Бээжингийн 30 кино театр, урлагийн болон их дээд сургуулиудын кино театрын дэлгэцнээ гаргах болно.

"Нэг бүс нэг зам"-ын киноны тусгай үзүүлбэрүүдэд "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын кино уран бүтээлүүдэд анхаарлаа хандуулсан нь энэ кино наадмын нэгэн ил тод онцлог юм.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал