Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

МУ-ын хүүхэлдэйн театр Хөх хотод тоглоно

2017-04-14 10:30:19

МУ-ын хүүхэлдэйн театрын жүжигчид ӨМ-ын “Оршон” компанийн урилгаар энэ сарын 15-16-нд Хөх хот дахь ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн танхимд “Алтан залаат азарган тахиа”, “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” зэрэг жүжгээ толилуулахаар зэхэж байна.

МУ-ын хүүхэлдэйн театр 1948 оны 7-р сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй.

Тус хүүхдийн театр дэлхийн болон Монгол улсын сонгодог бүтээлүүдийг найруулан тавьдаг тул хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үзүүлдэг. Монголоор зохиогдож Монголоор тоглох хүүхдийн жүжиг ӨМ-д анх удаагаа тайзнаа тоглогдож байгаа юм. Дашрамд дурьдахад, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан тус хүүхэлдэйн театрын захиралаар ажилладаг юм.

/“Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал