Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Ээж” кино Хятадад гарна

2017-02-20 17:11:42

“Ээж” кино Хятадад гарна

2017 оны 2-р сарын 13-нд Монгол улсын “Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид БНХАУ-ын Шанхай хотноо айлчилж тус продакшны бүтээл Монголын уран сайхны “Ээж” киног Хятад улсад гаргах асуудлаар Шанхай хотын Жями группийн төлөөлөгчидтэй анхны тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ киног Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд хятад хэлээр орчуулсан юм.

“Ээж” кино Хятадад гарна

Ээж киноны зохиолыг “Чононгоо фильм прадакшн”-ы захирал, зохиолч Б.Мөнхтуяа бичиж, МУСТА Б.Эрдэнэцэцэг найруулан, МУАЖ Д.Мэндбаяр гол дүрд тогложээ. Ээж кино урьд нь ОХУ-ын Башкортостан улсын Уфа хотын олон улсын “Мөнгөн морь” кино наадамд оролцон 32 орны 27 киноноос “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн бол Америкийн Лос Анжелес хотод “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д 51 орны 30 гаруй кино өрсөлдөн шилдэг таван киноны нэгээр шалгарчээ. Ээж кино мөн Энэтхэгийн Башкир, Японы Токио хотод болсон Азийн олон улсын кино наадамд оролцсон бөгөөд энэ оны 6 дугаар сард Америкийн Сиетл хотод, 7-р сард Францад “Нэг улс нэг кино” наадамд оролцох юм байна.

“Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид тус продакшны захирал, МУСТА Б.Мөнхтуяагийн бичсэн Хятадын цагаач эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн “Сэтгэлийн хязгаарт” зохиолыг Шанхай хотын Жями групптэй хамтран уран сайхны кино бүтээхээр тохиролцжээ.

“Ээж” кино Хятадад гарна

“Ээж” кино Хятадад гарна

“Ээж” кино Хятадад гарна

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Хайрын хажууд

Хайрын хажууд

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал