Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2016” Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэв

2016-10-28 16:32:26

Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би.
                            
Тэнгэр газар хоёрыг учруулж намриа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учруулж морин хуур дарах мэт
Тэлмэн жороогийн удгал Монгол бичгээрээ бичдэгсээн
Титэм шүд нуруу шилбэтэй тэр чигээрээ хүн бичиг минь.
                          
     Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-т (Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу 10-р сарын 31-ний өдөр тохиож буй)зориулан МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж байгаа “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2016” Уран бичлэгийн ОУ-ын үзэсгэлэнгийн нээлт 10-р сарын 28-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, тэрчлэн МУ-ын БСШУС-ын сайд Ж. Батсуурь, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц. Баярсайхан, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны удирдах зөвлөлийн дарга Р. Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б. Оргил, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М. Б. Жаргаловна, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Б. Е. Владимирович, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны тэргүүн А. Далангурав нар болон 300 гаруй уран бүтээлч, сурагч, үзэгчид оролцов.
     Нээлтийн үйл ажиллагааны эхэнд МУ-ын жүжигчид алд цагаан хадгаа дэлгэн мэндчилж,  аялгуу сайхан уртын дуугаа өргөн барьсан байна. МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нээлтийн үеэр хэлсэн хүндэтгэлийн үгэндээ "Монгол хүн бүхэн сайхан эх орноороо бахархаж, монгол хүн болж төрсөн хувь заяа, өвөг дээдсийн өвлөн үлдээсэн өв соёлоороо бахархах ёстой" гэж онцолсон бөгөөд МУ-ын монгол уран бичээч Э. Анхбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол уран бичээч Баатар нарт тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг гардуулан өглөө.
МУ-ын БСШУС-ын сайд Ж. Батсуурь мөн "Олон улсын монгол уран бичлэгийн холбоо"-ны удирдах зөвлөлийн дарга Р. Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б. Оргил, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М. Б. Жаргаловна, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Б. Е. Владимирович, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны тэргүүн А. Далангурав нарын хүмүүсийг тус яамны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналаар шагнав.
Нээлтийн ёслолын дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон хүндэт зочид, үзэгчид үзэсгэлэнг үзэж сонирхов. МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарим уран бүтээлчид болон монгол бичигт суралцаж байгаа сурагч хүүхдүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулав.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал