Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Өчигдөр бүх Хятадын хэмжээнд 108 сая жуулчин хүлээн авчээ

2016-10-04 15:55:42

Хятадын Үндэсний аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын статистикийн төвийнхөн гол гол хяналтын цэгүүд, түүнчлэн олон газруудын ирүүлсэн статистик бүртгэл болон зам тээврийн яамны жуулчин илгээсэн тоо баримтыг үндэслэн 10-р сарын 3-нд бүх Хятадын аялал жуулчлалын салбар давхардсан тоогоор 108 сая жуулчин хүлээн авсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс14.3 хувь нэмэгдэж, 88 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны энэ өдрийнхөөс 15.1 хувь дээшилжээ. 

Үндэсний баярын амралтын гуравдах өдөр, хөдөө тосгоныг зорих, амралт зугаалга, экологийн бүсээр аялах, хувьсгалын дурсгалт газруудаар аялах зэрэг нь аялал жуулчлалын зах зээлийн шинэ онцлог болж, гэр бүлээрээ аялах, найз нөхөдтэйгээ ойр орчмын газруудаар аялах, хувийн унаагаар аялах зэрэг нь гадагш зорчих гол хэлбэр болсон байна. Олон газрууд өргөн агуулгатай үндэсний онцлогтой баяр наадам зохиож жуулчдыг ихээхэн татсан байна. Цэцэрлэг паркаар зугаалах, жимс ногоо түүх, хоол, ундаа зэрэг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангалтыг олон янз болгожээ. Мөн өдөр бүх Хятадын төмөр замынхан үргэлжлүүлэн ачаалал ихтэй ажилласан бөгөөд давхардсан тоогоор бараг 11 сая жуулчин тээвэрлэжээ. Бээжингийн төмөр замын товчоо, Шанхайн төмөр замын товчоо, Гуанжөүгийн төмөр замын корпораци болон зарим чухал бүс нутгийн төмөр замын шугам жуулчин ихтэй байна. Авто замын хувьд, гол гол аялал жуулчлалын хотууд, аялал жуулчлалын үзэмжит бүсийн замд машин тэрэг ихээр нэмэгдэж, зарим хурдны авто зам, улсын гол гол авто замын шугам болон онцлог үзэмжит газруудын авто замын ачаалал мөн нэлээд их байсаар байна. Иргэний агаарын тээврийн хувьд, нисэх онгоцны тасалбарын үнэ буурч, дотоодын зорчигч тээврийн нислэгийн ачаалал багассан байна.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал