Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал гардуулах ёслол болов

2016-09-30 14:54:38

2016 оны Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал гардуулах ёслол 29-нд Жүн Наньхайд болжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн орлогч сайд Ма Кай шагнал авсан гадаадын мэргэжилтэнд шагнал гардуулан, баяр хүргэж үг хэлжээ. Ма Кай юуны өмнө Хятадын засгийн газрын өмнөөс шагнал авсан мэргэжилтэнд баяр хүргэж, Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтэн болон түүний гэр бүлд халуун мэнд дэвшүүлжээ.

Тэрээр хэлэхдээ "Шинэ Хятад улс байгуулагдсан 67 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс хойш, их олон гадаадын мэргэжилтэн Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад оролцож, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, Хятад болон гадаадын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна" гэжээ.

Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал нь Хятадын орчин үеийн байгуулалтад гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтэнд олгодог хамгийн дээд шагнал юм. Энэ жил "Найрамдал" шагналаар нийт 18 орны 50 гадаад мэргэжилтэн шагнагджээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал