Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Юань SDR-н мөнгө болов

2016-09-28 11:55:51

Олон улсын валютын сангийн байгууллагын шийдвэрийн дагуу, 10-р сарын 1-нээс юань албан ёсоор SDR-н мөнгө болно. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 27-нд хэлэхдээ, энэ нь Хятад улс дэлхийн банк санхүүгийн системд нэгдэн орох чухал бэлэг тэмдэг юм. Их хорийн дээд уулзалтаар SDR-н нийтлэг ойлголт болон юанийг хамруулахаар тохиролцоонд хүрсний хэрээр SDR нь олон улсын валютын системд улам чухал үүрэг гүйцэтгэх болно.

Гэн Шуан мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, SDR-г байгуулснаас хойш хөгжиж буй орны валютыг анх удаагаа хамруулж буй бөгөөд энэ нь Хятад улсын дэлхийн банк санхүүгийн системд нэгдэх чухал бэлэг тэмдэг юм. Мөн Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын өөрчлөлт нээлттэй байх ололт амжилтыг бүрэн хүлээн зөвшөөрч буй явдал юм. Үүгээр дамжуулж SDR-н төлөөлөх чанар, татах хүчийг нэмэгдүүлж, олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгоно. Түүнчлэн юань олон улсын нөөц валют болсны хэрээр Олон улсын хамтын нийгэмлэгээс Хятадын эдийн засаг, банк санхүүгийн бодлогод улам анхаарал хандуулж, зах зээлтэй хэлхээ холбоогоо эрчимжүүлж, банк санхүүгийн бодлого, мэдээллийг цаг тухайд нь оновчтой дамжуулан, зах зээлийн төсөөллийг сайтар удирдахыг Хятадын засгийн газраас шаардаж байна гэв.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Хайрын хажууд

Хайрын хажууд

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал