Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол-Ялгарал" үзэсгэлэн гарав

2016-09-07 10:21:06

Олон орны солилцоонд тус дөхөм үзүүлэн,"нэг бүс нэг зам"-ын эргэн тойрны орнуудад багтаамжтай соёлын солилцооны цогц индэр гаргаж өгөхийн төлөө, Хятадын Хэвлэл Мэдээлэл Радио Телевизийн Үндэсний газрын Дүрслэх урлагийн нийгэмлэг, Хятадын Олон Улсын Радиогоос санаачлан зохион байгуулсан үндэстэн дамнасан томоохон хэмжээний соёлын солилцооны арга хэмжээ болох Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол-Ялгарал" үзэсгэлэн" 9-р сарын 6-нд Бээжингийн Үндэстний соёлын музейд нээгдлээ.

Хятадын Хэвлэл Мэдээлэл Радио Телевизийн Үндэсний газар, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Үндэсний дүрслэх урлагийн хүрээлэн, Японоос БНХАУ-д суугаа элчин сайдын яам, МУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, БНСУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны хамт олон, олон орны урчуудын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Хятадын Олон Улсын Радиогийн орлогч дарга Хү Баншэн нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ, Зүүн хойд Азийн бүс нутаг өөрийн газар орны онцлогтой бөгөөд санаа сэтгэлээ илэрхийлэх арга хэлбэртэй байдаг. Бидний зохион байгуулсан арга хэмжээний гол сэдэв бол "Зохицол-Ялгарал" юм. Бид санал зөрөөтэй байж болно, гэвч бидэнд адил тал олон бий. Иймэрхүү арга хэмжээгээр олон орны өөр өөр урлагийн бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж, олон орны уран бүтээлчдэд харилцан бие биеэ ойлгох, арга туршлага солилцох боломж олгохын төлөө юм гэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын уран бүтээлчдийг төлөөлөн оролцсон Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Гантөгс хэлсэн үгэндээ, Энэ үзэсгэлэнг сонирхон үзэж байхад Зүүн Ази буюу алтан наран ургах зүгийн уран бичээч, уран зураачдын туурвисан бүтээлээс илч, эрч хүч, шинэлэг уур амьсгал мэдрэгдэж байна. Зураач бидний уран бүтэээлийн гол зэмсэг бол бийр юм. Уран бийрийн торгон үзүүрээс гарсан аялгуу биднийг нэгтгэдэг. "Зохицол-Ялгарал" соёлын цуврал арга хэмжээ ч иймэрхүү зорилготой гэдэгт итгэж байна гэжээ.

Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол-Ялгарал" үзэсгэлэн нэг долоо хоног ажиллаж, Хятад, Япон, Монгол, БНСУ, БНАСАУ-ын уран бүтээлчдийн 120 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол-Ялгарал" үзэсгэлэнг 2014 оноос зохион байгуулж эхэлснээс хойш Хятадын Бээжин, Хубэй муж, Японы Токио, Осака, Монгол улсын Улаанбаатар хотод тус тус үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчдийг солилцоо хийлгэжээ. Энэ онд Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол-Ялгарал" үзэсгэлэнг 4-р сард Токиод, 8-р сард Улаанбаатар хотод гаргасан юм. Бээжингийн энэ үзэсгэлэн нь энэ оны эцсийн үзэсгэлэн болно.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал