Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

"Зохицол -Ялгарал" үзэсгэлэн Монголд нээгдлээ

2016-08-17 15:01:19

8-р сарын 16-нд "Зохицол- Ялгарал" зүүн хойд Азийн уран бичлэг, зургийн үзэсгэлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд нээгдлээ. Энэ нь зүүн хойд Азийн олон орны соёл урлагийн солилцоо болон туршлага солилцлыг урагшлуулах зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнг ХОУР болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс хамтран зохион байгуулж, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ болон Монгол зэрэг орны уран бүтээлчдийн шилдэг уран бичлэг болон уран зургийн 100 гаруй бүтээл тавигдсан байна. Эдгээр уран бүтээлийн агуулга баялаг, өөр өөрийн өвөрмөц онцлогтой байж, олон орны шашин шүтлэг, хувцас засал, байгалийн үзэмж болон түүх соёлын өвөрмөц онцлогийг харуулсан байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд олон орны маш олон уран бүтээлчид оролцсон юм.

Хятадаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны сайдын зөвлөх Ян Чиндүн хэлсэн үгэндээ "энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан зүүн хойд Азийн олон орны уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг харуулсан төдийгүй үзэгчдэд урлагийн баялаг таашаал өгч, түүнчлэн урлагийн хэлбэрээр зүүн хойд Азийн ард иргэд багтаамжтай, эесэг зохицонгуй найрсаг харилцаа байгуулахын төлөө хичээн зүтгэж буйг тусгасан байна" гэжээ.

Монгол улсын БСШУС-ын яамны дэд сайд Отгонбаяр хэлэхдээ, зүүн хойд Азийн олон орны уран бүтээлчид Монголд урлагийн солилцооны ажиллагаа өрнүүлж байгааг сайшааж байна. Урлагийн гайхамшигтай татах хүчин үг хэлний хязгаарыг давдаг, уран бүтээлчид солилцоо өрнүүлснээр зүүн хойд Азийн бүс нутгийн иргэд хоорондын ойлголцол болон нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх болно" гэжээ.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал