Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Улаанбаатар Их Сургуульд Күнзийн танхим байгуулагдав

2015-12-26 17:31:59

МУ-ын Улаанбаатар Их Сургуулийн Күнзийн танхимын нээлтийн ёслол 12-р сарын 26-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод боллоо.

МУИС-ын Күнзийн институтын харьяанд байгуулагдаж буй энэ танхимыг БНХАУ-ын Ханьданий Их Сургуультай хамтран байгуулж байгаа юм.

Одоо МУ-д МУИС, МУБИС, Ховдын Их Сургуульд Күнзийн институт ажиллаж, Үй Цай сургууль, Найрамдал сургууль, 23-р сургууль, Дарханы Цай Хүн сургуульд Күнзийн танхим ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар Их Сургуулийн Күнзийн танхим бол тав дахь нь болно.
    
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, Улаанбаатар Их Сургуулийн захирал С.Байгалсайхан нар танхимын хүндэт самбарыг нээсэн бөгөөд тус тус баярын үг хэлсэн байна.
    
МУИС-ын Күнзийн институтын бүрэн бус бүртгэлээс үзвэл, МУИС-ын Күнзийн институт байгуулагдсан 8 жилийн турш давхардсан тоогоор 3000 орчим хүн хятад хэл бичигт суралцаж, 5000 гаруй хүн HSK хятад хэлний түвшин тогтоох шалгалтад хамрагдаж, боловсрол соёлын салбарын төлөөлөгч 130 гаруй хүн БНХАУ-д зочилж, МУ-ын шилдэг тэргүүний 230 орчим залуус Күнзийн инстиуттын тэтгэлгээр БНХАУ-ын их дээд сургуулиудад хагас жил, бүтэн жилийн сургалт, бакалавр, магистр, доктрантурт суралцаж төгссөн буюу суралцаж байгаа юм байна.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал