Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

"Зохицол, ялгарал үзэсгэлэн”-гийн Япон дахь арга хэмжээ эхлэв

2015-11-28 16:55:24

Манай радионоос зохион байгуулж буй үндэстэн дамнасан соёлын солилцооны томоохон арга хэмжээ болох “Зохицол, ялгарал-Зүүн Хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн”-гийн Япон дахь арга хэмжээ 11-р сарын 27-нд Японы Осака хотын Соржижи сүмд нээлтээ хийжээ. Энэ нь 9-р сарын 8-нд Бээжин хотын “Зууны мандал” галерейд, 11-р сарын 12-нд Хубэй мужийн Хуанган хотын музейд болсон “Зохицол, ялгарал- Зүүн Хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн”-гийн үргэлжлэл болно.

Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгосын нэрт зураачдын хориод ширхэг содон бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

Нээлтийн ёслолд ХОУР-гийн Зүүн хойд Ази төв Азийн төвийн дарга Жан Хүй үг хэлж, “Зохицол, ялгарал” сэдэвт уг арга хэмжээ улс улсын соёлын өвөрмөц талыг харуулах төдийгүй дорнын соёлын ид шидийг илрүүлэхийг зорьсон юм. Энэ арга хэмжээгээр дамжуулан, Зүүн Хойд Азийн улс орнуудын уран бүтээлчдийн харилцаа солилцоонд нөхцөл бүрдүүлж, ард түмэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Цаашид бид мөн “Зохицол, ялгарал” сэдвээр цайны соёлын, хувцас заслын соёлын, төрийн бэлгэдэл цэцгийн соёл зэрэг хүрээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Япон дахь “Зохицол, ялгарал” үзэсгэлэн 11-р сарын 30 хүртэл үргэлжлэх болно.

Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал