Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

"Зохицол, ялгарал" Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

2015-09-08 15:42:27

Хятадын Олон Улсын Радио болон Хубэй мужийн Хуан Ган хотын суртал ухуулгын газраас хамтран зохион байгуулж буй олон улсын соёлын солилцоог дэмжих "Зохицол, ялгарал" нэртэй Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн 9-р сарын 8-нд Бээжингийн Зууны мандал галарейд нээгдлээ. Хятадын Гадаад харилцааны яам, гадаад улс орнуудаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, соёлын байгууллагын төлөөлөгч, дотоод гадаадын уран зурагчид зэрэг 200 шахам хүн нээлтийн ёслолд оролцсон байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр ХОУР-ын даргын орлогч Шя Жишюань хэлэхдээ, "Хятад, Япон, Өмнөд болон Хойд Солонгос, Монгол таван улс нь өөр хоорондоо давтагташгүй өв соёлтой боловч харилцан нарийн уялдаа холбоотой, бомбын шашны нөлөөг их бага хэмжээгээр хүртсэн юм. ХОУР Зүүн Хойд Азийн соёлын адил тал болон олон ургалч чанарыг анхаарч, эдгээр орны соёлын солилцоо хамтын ажиллагааг ахиулах индэр байгуулахыг зорьсоор ирсэн юм. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ХОУР-ын Зүүн Хойд Азийн төв "Зохицол, ялгарал" нэрийн доор соёлын цуврал ажиллагаа зохион байгуулж ирлээ" гэлээ.

Хамтран ажиллагч байгууллага болох Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгийн орлогч дарга Жан Жю Хэн хэлэхдээ, "Зүүн Хойд Азид Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол улс үеийн үед мөр зэрэгцэн оршин амьдарч нягт хэлхээ холбоотой байсаар ирсэн юм. Олон орон хөгжлийн дундаа өөр өөрийн өвөрмөц онцлогтой үндэстний соёлыг бий болгож, мөн гэрэл цацарангуй дорнын соёлын тогтолцоог бий болгож, хүн төрөлхтний боловсонд үнэт үлдээсэн юм" гэжээ.

Энэ үзэсгэлэнд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол улсын уран бүтээлчдийн 200 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж, 9-р сарын 13 болтол олон нийтэд нээлттэй үзүүлэх болно. 11-р сард мөн адил нэртэй үзэсгэлэнг Японд зохион явуулах юм. Энэ жилд багтаан зохион байгуулагч тал бас уран зураг, уран бичилтийн шилдэг бүтээлийн түүвэр хэвлүүлж, 2016 оны бичин жилд зориулсан шуудангийн марк гаргах юм. Э.Г


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал