Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

БНХАУ-ын “Машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэн Улаанбаатарт болов

2015-09-06 15:16:36

БНХАУ-ын “Машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэн 9-р сарын 4-6-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. “Мишээл экспо” төвд болсон энэ үзэсгэлэнг Хятадын Машин механизм, тоног төхөөрөмжийн барилгын ХХК, Мишээл групп хамтран зохион байгуулж, ШИМАЙКЕ олон улсын үзэсгэлэн яармагийн ХК гүйцэтгэсэн юм.

Хятад, Монгол хоёр орон бол эдийн засаг худалдааны чухал түнш. Хоёр орон нийт 4700 гаруй км урт хилийн шугамтай. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хоёр орны худалдааны эргэлт 7,3 тэрбум ам.доллар хүрсэн байна. БНХАУ-ын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, өнөөгийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүдийн МУ-д оруулсан банк санхүүгийн бус хөрөнгө оруулалт 2,88 тэрбум ам.доллорт хүрсэн бөгөөд МУ-ын холбогдох салбарын бүртгэлээс үзвэл, Хятадын төрөл бүрийн аж ахуйн нэгжийн МУ-д оруулсан нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллараас давсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны тэнгисийн торгоны зам”-ын стратегийн үзэл баримтлал (нэг бүс, нэг зам) дэвшүүлж, холбогдох улс орнууд харилцан ашигтай, хамтдаа ашиг олох “Ашиг сонирхолын хамтын цогц” болон хамт хөгжих “Хувь заяаны хамтын цогц” -ыг хамтаар байгуулах ёстой гэж онцолсон билээ. Энэ удаад МУ-д ажиллуулсан “Машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэн бол “Нэг бүс, нэг зам”-ын стратегийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Ази-Европын шинэ гүүр, Хятад - Монгол - Орос, Хятад - Төв Ази-Баруун Ази зэрэг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хонгил байгуулах зорилт бүхий чухал арга хэмжээ юм.

Энэ үзэсгэлэн нь нийт 2500 ам метр талбайтай, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс, хуванцар, баглаа боодол зэрэг салбарын машин механик, цахилгаан эрчим хүч, барилгын материал, авто машины сэлбэг хэрэгсэл зэрэг 10 гаруй ажил төрлийн бараа бүтээгдэхүүнийг үзмэрт тавьсан байна. Үзэсгэлэнд 100 орчим аж ахуйн нэгж оролцсон бөгөөд ихэнх нь Хятадын өмнөө барьдаг том том аж ахуйн нэгж юм. Түүний дотор БНХАУ-ын нэг номерын том аж ахуйн нэгж - Хятадын Машин механизм, тоног төхөөрөмжийн барилгын ХХК болон түүний охин компаниуд, орчин үеийн дээд шинжилэх ухааны судлал, үйлдвэрлэлийн олон улсын нэрт аж ахуйн нэгж Хятадын Хөдөө аж ахуйн машин механизмын шинжлэх ухааны судлалын хүрээлэн зэрэг томоохон аж ахуйн нэгж оролцож, өөр өөрийн шилдэг бүтээгдэхүүнээ авч ирсэн байна.

ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн

Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал