Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” номын судлан ярилцах хурал боллоо

2015-05-19 00:49:05

Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор, докторантын удирдагч багш, “Боржигин” шагналт зохиолч Мянгад Эрдэмтийн “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” номын судлан ярилцах хурал 2015 оны 5-р сарын 17-нд Төвийн Үндэстний Их Сургуульд боллоо.

"Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” ном бол Мянгад Эрдэмт багшийн Шиньжяний Монгол Хүрээ Шяньд аж төрөн амьдарч буй Өөлд Монголчуудын дунд арваад жил монгол судлалын хээрийн шинжилгээний ажил хийж явахдаа өөлдчүүдийн түүх соёл, зан заншил, ном судраа хайрлан хадгалж байгаа, эрхэм дээд зан суртахууныг сурвалжлан тэмдэглэж явсан тухайгаа бичсэн юм. "Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” номд эх соёлоо өвлөн хямгадаж явсан эгэл жирийн бөгөөд эгэл бус “Соёлоо өвлөгч”-дийн тухай өгүүлсэн юм.

Судлан ярилцах хурлыг Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбар, Үндэстний утга зохиол сэтгүүл хамтран зохион байгуулжээ. Судлан ярилцах хуралд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургуулийн дэд эрхлэгч, профессор Г.Зоригт, Өвөр Монголын Залуучууд сэтгүүлийн хянан найруулагч, зохиолч С.Манханхүү, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх Археологийн Хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монгол Улсын Их Сургуулийн профессор Баасанбат, Өвөр Монголын Зохиолчдын Холбооны дэд тэргүүлэгч, Өвөр Монголын Утга урлагийн холбооны утга урлагийн онол судлах газрын дарга, зохиолч Н.Өлзийбат зэрэг их дээд сургуулийн оюутан, аспирант, докторант 100 гаруй хүн оролцжээ.

Номын буян ивээсэн энэ хурал эрдэмтэн багш, судлаач, оюутан сурагчдын судалгаа, ярилцлагаар амжилттай сайхан боллоо. Хуралд “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” номын өгүүлэх мэдрэмж сэтгэхгүйн цаг хүрээг тэлтэл бичиж илтгэсэн, түүхэн үнэнийг баримталж, түүнээс сэрж ухаарсан сэтгэлгээг бийрийн урнаар зураглан, уншигчид түүх, уран зохиолыг уран эвлэг уялдуулсан үнэт бэлэг болсон хэмээн үнэлжээ. 

/Болор/


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал