Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Хүүхдүүдийг үндэстний бахархалтай болгох нь чухал

2019-05-13 16:16:06

Хүүхдүүдийг үндэстний бахархалтай болгох нь чухал

Сувданцэцэг бол уламжлалт оёдол үйл судлаач, сурган хүмүүжүүлэгч юм. Сувданцэцэг ардын багш хэмээх алдрыг гуч гаруй жил үүрч, олон сайхан аавын хүүхдийг эрдэм номтой болгосон хүн. Тэрээр тэтгэвэрт гарснаас хойш арав гаруй жилийн турш үндэстний өв соёл, тэр дундаа оёдол үйлийн соёлыг судлах, хойч үедээ өвлөн уламжлах ажилд бие сэтгэлээ зориулж яваа юм. Ах дүү олуулаа, амьдрал хүнд зэрэг шалтгаанаас тэрээр бага дунд сургуульд сурч чадаагүй ч тугалын бэлчээр дээрээ ах эгч нарынхаа хугархай үзэг, хуучин номтой нөхөрлөж, өөрөө бичиг сурсан.

Хүүхдүүдийг үндэстний бахархалтай болгох нь чухал

1970-аад онд үсэг бичиг таньдаг хөдөөний залуусыг шалгаж багшаар авах үед Сувданцэцэг шалгаран орж, 1970 оны 7-р сарын 1-нээс эхлэн ардын багш болсон юм. Тэр үед тэр арван долоохон настай байсан. Хожим тухайн үеийн Шилийнгол аймгийн монгол багшийн сургууль, Өвөр Монголын багшийн их сургуульд тэнцэж, их сургуулийн оюутан болох мөрөөдлөө биелүүлж, ардын багшаар гуч гаруй жил ажиллажээ. Тэтгэвэртээ гарсны дараа монгол үндэстний оёдол үйлийн соёлыг судалгааныхаа чиглэл болгож, бага дунд сургуулийн зан үйлийн хичээлийн сурах бичиг найруулах ажилд биечлэн оролцож, одоо “монголчуудын оёдол үйлийн соёл” хэмээх номыг туурвих ажилдаа зүтгэж явна.

Хүүхдүүдийг үндэстний бахархалтай болгох нь чухал

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Өнөөдрийн Епинцүнь тосгон

Жянси мужийн Рүйжинь хотын Епинцүнь тосгонд 1931 оны 11-р сард, Хятадын совернит засгийн газрын түр төв засгийн газар байгуулагдсан юм. Наяад жилийн түүхтэй Епинцүнь тосгоны дүр төрх урьдын хэвээрээ байгаа бөгөөд Хятад улсын түүхэн хувьсгалыг хүмүүст харуулж байна.

Дэлхийн хамгийн өндөр монгол хүн 70 насны ойгоо тэмдэглэв

“Дэлхийн хамгийн өндөр хүн”гэгдэж байсан Өвөр Монголын малчин Бао Шишүнь 8-р сарын 18-нд өөрийн төрсөн нутаг Улаанхад хотноо 70 насны ойгоо тэмдэглэжээ. Төрөл садан, ах дүүс, нутаг усных нь цуглаж, түүнд баяр хүргэн, ерөөл дэвшүүлжээ.

Үйлчилгээ

“ДЭЛХИЙН ЦАГ”мэдээ мэдээллийн APP ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал