Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Монгол улс Хятад улсын хөгжлөөс үр ашиг хүртэж байна

2017-10-24 16:06:20

Х.Б: Хятад улсын бизнесментэй хамтран ажиллагчийн хувьд, би ХКН-ын энэ удаагийн их хурлаар ийм 3 том шийдвэр бодлого гаргана байх гэж хүсэн хүлээж байна. Нэгдүгээрт, Ши Жиньпин даргын их хуралд тавьсан тайлангийн эхний хэсэгт Хятадын эдийн засгийн бүтэцийг өөрчлөх буюу нийгмийн хэрэглээний өндөр чанар, үйлдвэрлэлийн чанар тааруу байгаа хоёрыг нэгтгэн цэгцлэх тухай дурдсан. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн талаас биш, харин үйлдвэрлэгчийн талаас үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулан, орчин үеийн шинжлэх ухаан технологид илүү суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдал, байгаль орчны унаган төрх байдлыг хадгалахад түлхүү анхаарах явдал болно гэж би ойлгож байна. Үүнээс Хятад улсын эдийн засгийн салбарт ойрын 5 жил, улмаар ирэх 10 жилд авч хэрэгжүүлэх бодлогыг харж болно. Хоёрдугаарт, ХКН-ын Төв Хорооны гишүүд, Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүдэд ямар ямар хүмүүс сонгогдох вэ гэдэгт манай бизнесийн салбарынхан ч их анхаарч байна. Гуравдугаарт, Хятадын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх бодлогууд, ялангуяа уржигдрын их хурлын талаарх мэдээ мэдээллээр, их хурлаар төрийн өмчит пүүс компаниудад өөрчлөлт хийх, түүнийг зах зээл рүү илүү шилжүүлэх, мөн авлигатай хийж буй тэмцлээ улам эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн. Бид эдгээр чиглэл хандлагыг анхаарч ажиллавал манай хамтын ажиллагаа улам тэлэн өргөжиж эрчтэй хөгжих нь гарцаагүй юм.

Сэт: Хятад улсын хөгжлийг зөвхөн өөрийнх нь хөгжил төдий биш, дэлхий нийттэй уялдаа холбоотой гэж хүмүүс үздэг. Ийм ч учраас Хятад улсын хөгжил дэлхий нийт тэр тусмаа хөрш орны хөгжилд хэр нөлөө үзүүлдэг вэ? Энэ талаар та ямар бодолтой байна?


Х.Б: Энэ асуудлыг хоёр талаас авч үзэх нь зүйтэй болов уу. Хятад улс болон дэлхийн харилцааны уялдаа холбооны талаас үзвэл, 2010-2020 оны 10 жилийн хугацаанд, Хятад улсын ДНБ хоёр дахин өсөн нэмэгдэх юм байна. 3 жилийн өмнө, Ши Жиньпин дарга “хоёр 100 жил”-ийн том зорилт дэвшүүлсэн. Үүнд: Эхний 100 жилд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах энэ том бодлогын хүрээнд, 2020 гэхэд Хятад улсын ДНБ-ны хүн нэг бүрт ноогдох хэмжээг 12 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан бол, 2049 он гэхэд, тухайлбал шинэ Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр, Хятад улс хөгжиж буй орноос хөгжингүй баян чинээлэг орон болон хөгжих зорилт тавьсан байдаг. Хятад улс дэлхийн хамгийн том хэрэглэгч, худалдааны хамгийн том улс болж байна. Үүний зэрэгцээ, Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс, нэг зам”-ын санаачилга нь зам дагуу 47 орныг хамарсан, дэлхийн эдийн засгийн бараг 40 орчим хувь, хүн амын 60 орчим хувийг шингээсэн асар том стратегийн бодлого бөгөөд МУ нь Хятад улсын ойр хөрш учраас Хятад улсын хөгжлөөс хамгийн их үр ашиг хүртэх болно. Хятад улс сүүлийн 14 жил дараалан МУ-ын хамгийн том хөрөнгө оруулагч орон, худалдааны хамгийн том түнш орон болсон. Иймээс эдийн засгийн хөгжлийн хувьд, энэ нь Ши Жиньпин даргын “Бид хөгжлийнхөө хурдны галт тэргээр хөдөллөө, та бүхэн амжиж суугаарай” гэж хэлсэнчлэн, Хятад улс эрчтэй хөгжвөл МУ түүнийг дагаад хөгжих учраас бид үүнд маш их хүлээлттэй хандаж байна. Хятад улс одоо "Нэг бүс, нэг зам" санаачилга гаргаж, үйлдвэрлэлийн бүтэц, чанарт өөрчлөлт хийх гэж буй учраас, бидний өмнө Хятадаас сайн чанарын бараа бүтээгдэхүүн импортлох, МУ-аас Хятад руу өөрийн сайн чанарын бараа бүтээгдэхүүнээ экспортлох өргөн их боломж нээгдэж буйг бизнес эрхэлж буй хүний хувьд би үүнийг маш баяртайгаар хүлээн авч байна. Энэ нь МУ-д маш их үр өгөөжтэй юм.


Сэт: Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа, таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.


Х.Б: За, баярлалаа.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал