Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Монгол улс Хятад улсын хөгжлөөс үр ашиг хүртэж байна

2017-10-24 16:06:20

ХКН-ын XIX их хурал Бээжин хотноо хуралдаж буй үеэр, ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар 10-р сарын 23-нд Улаанбаатар хотноо МУ-ын “Тэмүүжин хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Хорлоогийн Баатархүүтай уулзаж ярилцлагыг хийсэн юм.

Сэт: Та сайн байна уу?


Х.Б: Сайн байна уу? ХОУР-гийн эрхэм сонсогч та бүхэнд өнөөдрийн амар амгаланг айлтгая!


Сэт: Хятадад сурч, амьдарч байсан хүний хувьд, та Хятад улсыг сайн мэддэг, Хятад улсын талаар их анхаардаг байх. Одоо, Хятад улсад ХКН-ын XIX их хурал болж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээд 40 шахам жил болж байна. Энэ удаагийн их хурал Хятадын хөгжлийн ямар үе шатанд хуралдаж байгаа гэж та үзэж байна?

Х.Б: Энэ сарын 18-24-нд ХКН-ын XIX их хурал Бээжин хотноо хуралдаж байна. Тус их хурал 30 жил гаруйн хөгжлөө авч хэлэлцэн, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний эхний гарааны жилд болж байгаагаараа онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ХКН-ын энэ удаагийн их хурлаар ойрын 5 жил, цаашлаад илүү урт хугацаанд Хятад улсыг удирдах ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүдийг сонгох, мөн Хятад улсын хөгжлийн үндсэн чиг шугам, бодлогуудыг эрх баригч намын хэмжээнд эцэслэн шийдэх чухал том зорилтуудыг уг их хурлаас дэвшүүлэх учраас дэлхий нийтээрээ маш их анхаарлаа хандуулж, маш их хүлээлттэй байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болж байгаа бөгөөд түүний хөгжлийн үр ашгаас хүртэх явдал дэлхий дахин, бүс нутагт, ялангуяа хөрш орон МУ-д маш чухал юм. Манай хоёр орон хилийн 13 боомт гарцаар холбогдон харилцаж, 4700 гаруй км газраар хиллэдэг болохоор, Хятад улсын түүх, улс төр, аж ахуйг сонирхдог, мөн Хятад улсад санхүү, эдийн засгийн боловсрол эзэмшсэн бизнесмений хувьд, би өдөр бүр телевиз, интернетээр цацагдаж буй ХКН-ын энэ удаагийн их хурлын тухай мэдээ, мэдээллийг анхааран үзэж, танилцаж байна. ХКН-ын энэ удаагийн их хурал бол зөвхөн Хятад улсын хэмжээнд төдийгүй, дэлхий дахины хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж буй үйл явдал, сүүлийн 7 хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагынхны анхаарал үүнд төвлөрч байна.

Сэт: ХКН-ын их хурлаас улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал том бодлого, арга хэмжээнүүд дэвшүүлдэг. Өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс асар хурдтай хөгжсөн, үүнийг дэлхий нийтээрээ анхааран харж байгаа. Ийм ч учраас энэ удаагийн их хурлаас Хятад улсын ирээдүйн хөгжлийн талаар ямар ямар бодлого дэвшүүлнэ гэж та хүсэн хүлээж байна вэ?

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал