Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны малчин Сайнцэцэн энэ жил гэрийнхээ үүдэнд 7 монгол гэр барьж, "нүүдлийн соёлын туршилтын цэг" гарган ажиллуулах өргөдлөө албан ёсоор өгчээ. Энэ жил 45 настай Сайнцэцэнд нэг мөрөөдөл бий. Тэр нь нутаг орныхоо өнгө үзэмж, эртний түүх соёл, үндэстний өвөрмөц онцлогт түшиглэн, тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, жуулчдад нүүдлийн соёлыг ойлгуулах зорилготой юм.