Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Профессор Дулаан “Өвгөн ба далай” номыг орчуулжээ

2017-05-24 17:45:40

Профессор Дулаан “Өвгөн ба далай” номыг орчуулжээ

Профессор Дулаан “Өвгөн ба далай” номыг орчуулжээ

Өнөөг хүртэл монгол хэлээр хятад, орос хэлнээс дам орчуулсан, англи хэлнээс шууд орчуулсан 3 хүн бий. Дэлхийн сонгодог бүтээлийг харилцан адилгүй цаг үед өөр өөр хүн өөр өөрийн онцлогоор орчуулах нь тухайн үндэстний уран бүтээлчдийн гадаад хэлний болон уран зохиолын түвшин дээшилж буйг харуулдаг бөгөөд уншигчдын сонирхол, тус бүтээлийн үнэ цэнийг илэрхийлдэг гэж Дулаан профессор ярьж байлаа. Монгол улсын орчуулагч Аким гуай англи хэлнээс шууд орчуулсныг саяхан Дулаан профессор Монгол улсад очоод мэдсэн байна. Дулаан: "Бид хоёрын орчуулга өөр өөрийн өвөрмөц онцлогтой.

Уг эхээс нь шууд орчуулбал уран бүтээлийн чанар чансаа, соёлын хүчин зүйлс алдагдах нь харьцангуй бага байдаг" хэмээн ярьж байлаа. Эрнест Хемингуэйн зохиолын хэл найруулга товч, утга гүн, далд байдаг. Тэр хэл найруулгын талаар "Мөсөн уул " хэмээх онолыг баримталдаг. Энэ нь уран зохиолын хэл мөсөн уул мэт, наймны нэг нь тэнгисийн мандалд хөвж харагддаг бол далд байгаа наймны долоо нь гүн утга агуулдаг гэдэг. Би орчуулгадаа энэ шинж чанарыг нь аль болохоор хадгалахыг хичээсэн.

Далай баян монгол хэл мань үүнийг оновтой илтгэж чадах бүрэн боломжтой гэдгийг орчуулах явцдаа илүү их мэдэрлээ хэмээн Дулаан профессор ярьж байлаа: Зохиол орчуулахад уг эхийг нь үнэн бодитоор харуулах ёстой.

Профессор Дулаан “Өвгөн ба далай” номыг орчуулжээ

"Өвгөн ба далай" туужийн өвгөн далайд загастай тэмцэж буйг малчин хүн тал дээр эмнэг сургаж байгаа мэт дүрсэлж болохгүй. Зохиолын агуулгыг хадгалахын зэрэгцээ уншигчдын сэтгэлд буутал орчуулах ёстой. Үүнд орчуулагчийн эрдэм чадвар оршино гэж Дулаан профессор ярьсан юм. "Өвгөн ба далай" номыг эх хэлээрээ орчуулж, олон олон монгол залууст бэлэг барихыг зорьсон юм. Залуус мань эх хэлээ бүрэн эзэмших төдийгүй гадаад хэлэнд мэргэшихийг хүсэж байна хэмээн Дулаан профессор ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн юм. Сарантуяа

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал