Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Элчин сайд Д.Ганхуяаг : “Нэг бүс нэг зам” санаачилга замын дагуух бүх улс орнуудад хамтран ажиллах боломж нээнэ

2017-05-04 14:58:59

2017 оны 5-р сарын 14, 15-нд Бээжин хотноо "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно. Өдгөө Монгол улсын ерөнхий сайд зэрэг 28 улс орны тэргүүн буюу засгийн газрын удирдагч уулзалтад оролцохоо тодруулаад байна. Саяхан манай сэтгүүлч "Нэг бүс нэг зам" уулзалттай холбогдуулан Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяагаас ярилцлага авсан юм.

Элчин сайд Д.Ганхуяаг : “Нэг бүс нэг зам” санаачилга замын дагуух бүх улс орнуудад хамтран ажиллах боломж нээнэ

Элчин сайд Д.Ганхуяаг : Энэ уулзалтад нийтдээ 27, 28 орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын тэргүүн оролцоно, үүний дотор Монгол улсын ерөнхий сайд оролцох юм. "Нэг бүс ба нэг зам" санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэвшүүлээд 3 жил өнгөрч байна. Энэ хурлаар 3 жилийн хугацаанд юу хийсэн, ямар туршлага байна, ямар боломж байна гэдгийг нэгдүгээрт ярилцах байх. Хоёрдугаарт "Нэг бүс ба нэг зам"-ийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгээ улс орны тэргүүнүүд, "Нэг бүс ба нэг зам" дагуу оршиж буй улс орнууд хоорондоо ярилцаж санал солилцох болно.

Энэ санаачилгын ач холбогдол нь хоёр орон хоорондын харилцаанаасаа гадна "Нэг бүс ба нэг зам"-ын дагуу оршиж байгаа бүх улс орнууд хамтран ажиллах шинэ боломжийг нээж өгч байна гэж харж байна. Энэ зам бол энх тайвны зам байх болно.

Хоёр орны харилцааны хувьд, 2017 он гараад нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явагдлаа. МУ-ын ГХ-ийн сайд Хятадад айлчилсан, мөн Барилга хот байгуулалтын сайд айлчиллаа, саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийн 2-р хуралдаан Бээжин хотод амжилттай болж өнгөрлөө. Тэгэхээр харилцааны хувьд харилцан санал солилцох маш олон асуудлууд байгаа, энэ асуудлуудаа ярьж авсан. Тэгэхээр хоёр орны хооронд харилцааг хөгжүүлэх шинэ үе шат нээгдэж байна гэж харж байна. Хоёр орны хооронд жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал чиглэлийн нэг, энэ чиглэлээр цаашдаа нэлээд том ахиц гарна гэж найдаж байна. Хятадын олон жуучлалын компаниуд Монгол улс уруу жуулчлалыг хөгжүүлэх, Монголоос жуулчин авах асуудлаар манай ЭСЯ-тай санал солилцож байгаа. Монголд ч гэсэн энэ чиглэлээр нэлээд олон ажил зохион байгуулж байна. Тэгэхээр энэ бол бас хамтын ажиллагааны шинэ чиглэл гэж үзэж болно.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал