Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Ли Кэчяны Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна

2016-07-11 18:07:23

ХӨТ: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдох 2016 оны Ази, Европын чуулга уулзалт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа, ялангуяа Хятад, Монгол хоёр орны дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж Гао Шумао гуай үзсэн юм.

/Гао Шу Мао - Бичлэг 3/

"Бидний ойлгосноор, Монгол улсад зохиогдох 2016 оны Ази, Европын чуулга уулзалтын гол сэдвийн нэг нь даруй дэд бүтцийн түншлэл юм. Энэ нь Хятад, Монгол, Орос гурван орон, ялангуяа Хятад, Монгол хоёр орны хувьд маш чухал сэдэв юм. Ингэж ярихын учир, Монгол улс нэлээд олон жилийн өмнө өмнөд, умардын зам тээврийн сүлжээний төлөвлөгөө гаргасан. Тэд энэ төлөвлөгөөгөө "Талын зам" санаачилга гэж нэрлэсэн. Тэгвэл Хятад улс сүүлийн жилүүдэд "Торгоны зам", "Түмэн газрын цайны зам", эсвэл "Торгоны замын эдийн засгийн бүс" зэрэг санаачилга гаргасан. Хоёр орны эдгээр санаачилга Хятад, Монгол хоёр орон хоорондын дэд бүтцийн түншлэлийн салбарт нийтлэг олголтод хүрч, санаачилгуудыг уялдуулан холбохоор болсон байна. Иймээс дэд бүтцийн түншлэл нь Хятад, Монгол хоёр оронд илүү олон боломж авчирна гэж үзэж байна. Ялангуяа Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулах явцад, дэд бүтцийн түншлэл нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад ашигтай боломж олгох юм. Иймээс миний үзэж байгаагаар, Ли Кэчян ерөнхий сайд Монгол улсад хийх энэ удаагийн айлчлалаараа, эдгээр асуудлуудаарх Хятадын засгийн газрын байр суурийг сайтар уламжилна гэж бодож байна. Энэ удаагийн айлчлал нь Ази, Европын чуулга уулзалтад төдийгүй Хятад, Монгол хоёр орны харилцаанд маш чухал, эерэг үр нөлөө бүхий айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна."

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал