Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Ли Кэчяны Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна

2016-07-11 18:07:23

/Хоёр улсын харилцаа-Гао Шу Мао - Бичлэг 1/

"Нэгд, Ши Жиньпин даргын айлчлал найрамдал нөхөрлөлийг зузаатгасан айлчлал болсон бөгөөд Монголын талын удирдагчдад Хятадын засгийн газар, Хятадын ард түмний Монгол улсад хандсан найрсаг сэтгэлийг ойлгуулсан юм. Энэ бол маш чухал. Хоёрт, айлчлалын хугацаанд болон айлчлалын дараа Хятад, Монгол хоёр орон хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаанд, тухайлбал, Хятадын талаас олгосон эдийн засгийн хөнгөлөлттэй зээлийн бүтээн байгуулалтын талаар шинэ алхам хийсэн. Түүнчлэн тун удахгүй хэрэгжигдэх гэж буй хамтын ажиллагааны төслүүд тэр айлчлалын бодит үр дүн юм. Иймээс Ши Жиньпин даргын айлчлал бол ердийн нэг айлчлал бус, харин бодит төслүүд хэрэгжсэн, түлхэц өгсөн, үр дүнтэй айлчлал болсон. Гуравт, надад төрсөн гүн сэтгэгдэл бол энэ хугацаанд Хятад, Монгол хоёр орны ард түмэн хоорондын хүмүүнлэгийн харилцаа солилцоонд шинэ ахиц гарчээ. Энэ бол тун баярлууштай явдал. Нэг жишээ татахад, манай улсын ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлэг саяхан эмчилгээний ажлын хэсгээ Монголд томилж, Улаанбаатар хот, Хэнтий аймаг зэрэг хэд хэдэн газарт очиж, тухайн нутгийн иргэдэд эрүүл мэндийн оношлонгоо хийж өгөх, эмчлэх үйл ажиллагаа өрнүүлсэн нь маш сайн нөлөөтэй болжээ. Тэр үед Монгол улсын албаны тал, ард иргэд энэ үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгсөн. Энэ бол хоёр ард түмэн хоорондын найрсаг сэтгэлийг холбосон үйл явдал юм. Иймээс энэ бол хүмүүнлэгийн харилцаа солилцооны талаар илүү ихийг хийх нь зүйтэй гэдгийг бидэнд харуулж байна. Тийм учраас Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлал түүхэн айлчлал болсон. Хятад, Монголын харилцааны урт удаан хугацааны сэтгэхүйн арга хэлбэрийг өөрчилсөн, шинийг нээсэн айлчлал болсон."

ХӨТ: БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тун удалгүй Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улсад болох 2016 оны Ази, Европын чуулга уулзалтад оролцоно. Ли Кэчяны айлчлал Хятад, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэж Гао Шумао ярьж байлаа.

/Хоёр улсын харилцаа-Гао Шу Мао - Бичлэг 2/

"Саяхан Монгол улсын их хурлын сонгууль өндөрлөж, ард түмэн нь Ардын намаар засаг бариулах шинэ сонголт хийсэн байна. Энэ нь Монгол улсын хувьд шинэ гараа юм. Ардын нам гарч ирснээр тэд хоёр орны харилцааг урагш хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны өндөр дээд зиндааны айлчлалууд олон хийгдсэн хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр ашиг төдийлөн илэрхий биш, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт Хятад, Монгол хоёр орны хооронд албан ёсны, тодорхой цар хүрээтэй, илүү бодит хамтын ажиллагаа хараахан бүрдэж чадаагүй байна. Монгол улсын энэ удаагийн сонгуулийн дараа Ли Кэчян ерөнхий сайд айлчлахаар болсон явдлыг бид цагаа олсон айлчлал гэж үзэж байна. Энэ боломж бол маш нандин юм. Айлчлалаар дамжин Хятад улсын засгийн газар Монгол улсын шинэ засгийн газартай үзэл бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа урагшлуулахад тустай, маш сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлалыг Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаанд үндэс суурь тавилаа гэж үзвэл, Ли Кэчян ерөнхий сайдын энэ айлчлал хоёр орны харилцааны үүд хаалгыг улам өргөтгөх болно. Хоёр орны харилцаа шинэ шатанд ахина гэдэгт бид итгэл дүүрэн байгаа юм."

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал