Одоогийн байршил:mongol.china.com > Аудио > Сурвалжилга >

Ц.Сүхбаатар: Ли Кэчян ерөнхий сайдын айлчлалаас маш том үр дүнг хүлээж байна

2016-07-11 15:05:42

1.Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны харилцааилэрхий амжилттай хөгжиж байна. Ялангуяа Ши Жиньпин дарга 2014 онд Монгол улсад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцааг "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа"-ны өндөрлөгт хүргэхээ зарласнаас хойш хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч байна. Та Хятад Монгол хоёр орны харилцааны өнөөгийн хөгжлийг хэрхэн үнэлж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улс төрийн салбарт нэн тааламжтай хөгжлийн шатанд хөгжиж байна. Ганц жишээ хэлэхэд Ши Жиньпин даргыг БНХАУ-ын дарга болсноос хойш Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж одоогийн байдлаар 11 удаа уулзсан байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хоорондын уулзалтын давтамж байнга хадгалагдаж, хоёр ерөнхийлөгч ойр ойрхон нүүр тулан уулзаж байгаа нь хёор орны хоорондын харилцаа хөгжүүлэхэд маш их түлхэц болж байгаа тодорхой жишээ. Энэ бол хоёр орны хоорондын төрийн тэргүүнүүдийн хэмжээнд тогтсон харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг харуулж байгаа зүйл юм. Мөн улс төрийн таатай орчин нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид амжилттай хөгжих хөрс суурь тавьж байна. Манай хоёр орны хоорондын харилцаа, эдийн засгийн салбарт улам эрчимтэй хөгжих ашиглагдаагүй нөөц маш их байгаа. Харамсалтай нь сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрх байгалийн баялгийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн дотоод бодлогод гарч буй өөрчлөлттэй холбогдоод гол экспортын бараануудын үнэ тогтвортой биш учраас буурсан үзүүлэлттэй гарч байна. Манай гол экспортын бараа болсон нүүрс, төмрийн хүдэр, зэсийн хүдэр гээд энэ үндсэн бараануудын зах зээлийн үнэ төдийлөн сайн биш байгаа. Хэдийгээр бидний гаргаж байгаа хэмжээ хэвийн хэмжээг хадгалж буй боловч үнийн өөрчлөлтөөс болоод нэлээд буурах хандлагатай байна. Гэхдээ хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүй маш сайхан гэрэлтэй гэгээтэй байна. 2014 онд Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлал, түүний дараагаар манай улсын ерөнхийлөгчийн хийсэн хариу айлчлал, эдгээр айлчлалын дунд томоохон тохиролцоонууд хийгдсэн байгаа. Юуны өмнө мэдээж Монгол улсын байгалийн баялагт үндэслээд Монгол улсын дэд бүтцийг хөгжүүлэх, энэ чиглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын талаас баримталж байгаа. Манай талаас Хятадын эдийн засгийн өндөр хөгжлийн боломжийг ашиглаж өөрийн улсын хөгжлийг урагшлуулах, Хятадын нутгаар дамжин далайд гарах, далайгаар гуравдагч орнуудын зах зээлд гарах зорилт тавин ажиллаж ирсэн. Үүний дүнд өнгөрсөн жилүүдэд дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой олон чухал гэрээ хэлцэл хийсэн. Цаашид хэлэлцээ үргэлжилж байна. Ингээд ойрын жилүүдэд бидний бодож байгаагаар хоёр орны хоорондын харилцаанд мэдэгдэхүйц түлхэц өгөхөөр, хоёр орны ард түмний амьдралд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэхүйц томоохон төсөл хэрэгжүүлэх ажил эрчимтэй шатандаа орно гэж найдаж байна. Үүний дүнд хоёр орны харилцаа улам өргөжин эрчимтэй хөгжинө. Манай улсын хувьд БНХАУ манай үндсэн зах зээл болдог. Манайхаас бүтээгдэхүүн экспортолж байгаа, манай гол хөрөнгө оруулагч Хятад улс санхүүгийн асар их нөөц боломжтой. Энэ утгаараа гол түнш минь яахын аргагүй БНХАУ. Бид цаашдын хамтын ажиллагааныхаа ирээдүйд маш их итгэлтэй, ирээдүйгээ гэрэл гэгээтэй байдлаар төсөөлж байгаа.

1234...>

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал