Дэлхийн урлаг саёлын академийн байнгын гишүүн, МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д. Нацагдоржийн шагналт яруу найрагч, “УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаатай МУ-ын нийслэл Улаанбаатар хотод уулзаж, эрхлэн гаргаж буй сэтгүүлийнх нь талаар сонирхож ярилцсан юм. Сэтгүүл маань “Монгол туургатаны яруу найраг” булантай, дэлхийн олон орны монгол зохиолч яруу найрагчид, тэр дундаа БНХАУ-ын зохиолч яруу найрагчид, Монгол нутгийн бүх шатны Зохиолчдын эвлэлтэй байнгын холбоо тогтоож, хамтран ажиллахыг хүсэж байна гэж тэрээр хэлсэн юм.
Сонирхсон хүмүүс доорх хаягаар холбогдоно уу:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-11, Хувьсгалын зам-3.
Утас: 00976-99199083, 00976-99114659.
И-мэйл: uliral_zokhiolch@yahoo.com
Одоо та бүхэн Данзангийн Нямаатай хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу.
Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн