Одоогийн байршил:mongol.china.com > Бизнес >

Хятадын эдийн засгийн бүсчилсэн шинж тэмдэг тодорхой болж байна

2017-02-27 16:55:00

Хятадын эдийн засгийн бүс нутгийн хоорондын ялгаа ил тод болж байгаа учраас бүс нутгийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэх явдал үүрдийн чухал томоохон үүрэг болоод байна. 26-ны өдөр, "Хятадын бүс нутгийн эдийн засаг 50" чуулга уулзалтын байгуулагдах их хурал жич анхны симпозиум Бээжин хотноо болов. Эдүгээ, эдийн засгийн бүсчилсэн шинж тэмдэг өдөр ирэх тусмаа тодорч, төв баруун зүгийн нутгуудийн хөгжлийн зангилаа нь үзэл ойлголтын шинэчлэлийг тэргүүлэхийн зэрэгцээ, интернетийн эдийн засгийг багтаасан шинэ хэлбэрийн эдийн засгийн төрх байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж уг чуулга уулзалтад оролцсон мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Эдүгээ, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн талаар Хятад улс "4 том хэсэгчилэл", "3 тулгуур зурвас"-ын багц стратегийг нэгдэлтэй төлөвлөн хэрэгжүүлж, бүс нутгийн зохицонгуй хөгжилд аятай сайхан чиглэл хандлага илэрч байна. "4 том хэсэгчилэл" гэдэг нь баруун нутаг, зүүн хойд нутаг, зүүн нутаг болон төв нутгийг дорвитой хөгжүүлэх явдал бөгөөд "3 тулгуур зурвас" гэдэг нь "Нэг бүс нэг зам", Бээжин-Тяньжинь-Хуэй 3 нутгийн зохицонгуй хөгжил, Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг хэлж байгаа юм. Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дэд нарийн бичгийн дарга Фань Хэншань: эдүгээ орон нутгийн эдийн засгийн саланги шинж тэмдэг өдөр ирэх тусмаа тодорч байна гэлээ.

Фань Хэншань: "Улс ардын аж ахуйн ерөнхий байдал хурдаа сааруулах явцад тогтворжих чиглэлээр, тогтворжих явцдаа сайжрах хандлага илэрч, орон нутгийн эдийн засгийн саланги шинж тэмдэг тодорхой болж байна. Энэхүү байдал нь 4 том бүсчлэл хооронд илэрч буй бөгөөд том бүсүүдийн дотоодод ч илэрч, 4 том бүсийн хязгаарлалаас давж, өмнөд умардын зөрөөг харуулснаараа онцлог юм. Энэ нь бүсчлэл бүхнийг хамарсан шинжтэй, уламжлалыг давсан онцлогтойг харуулж буй. Үүний зэрэгцээ, орон нутгуудийн хооронд эдийн засгийн хөгжлийн зөрөө газар авах хандлагатай буйг харууллаа" гэжээ.

Олон талын хүчин зүйлийн нөлөөгөөр, бүс нутгийн хөгжил гүн давхаргын зөрчил, асуудалд тулгарч байна. Ялангуяа бүс нутгийн эдийн засгийн саланги шинж байдал тодорч, эдийн засгийн бүтэц, шинэ хуучин хөдөлгүүрийн шилжилт тэнцвэртэй биш, интеграцчилал нэлээд удаан, хэсэг нутагт хөгжил хүндрэлтэй байдалд байсаар байгаа тул, бүс нутгийн хөгжилд тулгарч буй өрсөлдөөн сорилт мөн их байсаар байна. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвлөх, Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дэд дарга асан Шюй Шяньпин: бүс нутгийн хөгжлийн өндөрлөг нь зүүн нутагт, хотгор нь төв баруун нутагт буй болохоор, төв баруун нутгийн хөгжлийн зангилаа нь үзэл ойлголтын шинэчлэлийг тэргүүлэн хөтлөх явдал болно гэлээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал