Одоогийн байршил:mongol.china.com > Бизнес >

"Нэг бүс нэг зам" байгуулалтын ахиц болон эхэн үеийн ололт амжилт баялаг болжээ

2017-02-21 16:18:03

21-ний өдөр Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "нэг бүс нэг зам" байгуулалтын ахиц болон эхэн үеийн ололт амжилт баялаг байж, үр өгөөжийг нь дэлхий даяар хүртэж байна. Энэ нь энэхүү санаачилга асар их нөөц хүч, өргөн уудам хэтийн төлөвтэйг харуулж байна гэжээ.

2016 онд Хятадын бараа худалдааны импорт экспортын нийт хэмжээ 24 триллион 330 тэрбум юань хүрч, 2015 оныхоос 0.9 хувь буурсан байна. Гэвч Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуу орнуудын эдийн засаг худалдааны харилцаа баярлууштай амжилт олсныг анхаарах ёстой. Гао Хүчэн танилцуулж эхлэхдээ, өнгөрсөн жил олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурай байгаа нөхцөлд "нэг бүс нэг зам"-ын байгуулалтын хамтын ажиллагаанд Хятад болон зам дагуу эргэн тойрны орнууд эдийн засгийн хамтын ажиллагаандаа баярлууштай амжилт олж, импорт экспортын нийт хэмжээ нь 6 триллион 300 тэрбум юаньд хүрч, 0.6 хувь нэмэгджээ. Үүнд экспорт 3 триллион 800 тэрбум юаньд хүрч 0.7 хувь, импорт 2 триллион 400 тэрбум юаньд хүрч 0.5 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Гэрэлт орчуулав


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал