Одоогийн байршил:mongol.china.com > Бизнес >

Ли Кэчян Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Гуриятай уулзлаа

2015-07-02 14:01:16

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 1-ний үдээс өмнө Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Гуриятай уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон бүх дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан чухал үүргийг сайшааж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаа, солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна. Уг байгууллага Хятадын орчин үеийн байгуулалтад нэн олон бодлогын дэмжлэг, санал өгөхийг сайшааж байна. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй. Дэлхийн цэцэглэлт хөгжилд ч Хятад улс хэрэгцээтэй. Миний бие энэ удаа Францад айлчлах хугацаанд, Хятад Франц хоёр талын үйлдвэрлэх хүч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дээд шинэ техникийн давуу талыг уялдуулж, хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын эрэлт хэрэгцээг зохицуулж, хамтаар гуравдагч талын зах зээлийг нээн тухай хамтын танилтад хүрсэн юм. Энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм гэжээ.

Гурия, ерөнхий сайд Ли Кэчян Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төв байрт айлчилж байгаа нь уг байгууллага болон Хятадын харилцааны чухал түүхэн цаг үе болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Хятадын засгийн газрын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө авсан арга хэмжээг сайшааж байна. Хоёр талын солилцоо хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, Хятадыг багтаасан олон талуудтай туршлага солилцож, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил болон орчин үеийн байгуулалтад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр тал холбогдох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Г.С



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал