Одоогийн байршил:mongol.china.com > Бизнес >

Олон улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаагаар харилцан ашигтай амжилт олохыг эрхэмлэнэ

2015-07-02 11:49:24

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян урилгаар, Эдийн засгийн хамтын ажиллагаа хийгээд хөгжлийн байгууллагын төв байранд орон нутгийн цагаар 7-р сарын 1-ний үдээс өмнө чухал үг хэлэв.

Ли Кэчян хэлэхдээ: Хятадын өөрчлөлт нээлтийн 30 гаруй жилийн турш, хэзээд хөгжлийг тэргүүний үүрэг болгосноор, эдийн засаг нийгмийн хөгжил дэлхийд гайхагдсан агуу их амжилтад хүрсэн юм. Гэвч Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэвээр байсаар. Тэрбум гаруй хүн амтай улс орчин үеийн хөгжлийг биелүүлсэн удаа хүн төрөлхийтний түүхэнд байгаагүй учраас эрхбиш урт хугацаагаар хатуужилтай хичээн зүтгэх хэрэгтэй. Бид тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг тодорхой ойлгосон учраас энэ зууны дунд үе гэхэд хөгжлийн дунд түвшинтэй орны хэмжээнд хүрхүйц орчин үеийн хөгжлийн зорилтыг биелүүлэхээр томоохон шийдвэр зориг гаргаж, хичээн зүтгэж байгаа юм гэжээ.

Ли Кэчян гурван талт санал дэвшүүлэв. Нэгд: Энх тайван хөгжлийн орчныг хамгаална. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэнгүй Хятад улс дэлхийн энх тайван болон олон улсын эмх журмыг хэлбэрэлтгүй хамгаалагч мөртөө урагшлуулагч юм. Хоёрт: Бүтцийн өөрчлөлтийг түргэтгэнэ. Хямралын үе бол дандаа өөрчлөлтийн боломж байдаг. Олон улсын банк санхүүгийн хямралаас сургамж авч, бүтцийн өөрчлөлтийг ихээр урагшлуулж, тогтолцоо механизмын харш саадыг арилгах нь иргэдийн идэвхтэй байдал болон шинийг үүдэх хүчин чадлыг бадруулахад ашигтай төдийгүй шударга хуваарлалт хийхэд ашигтай байж, багтаамжийн өсөлтийг ахиулах учраас дэлхийн эдийн засгийн уналттай тэмцэхэд зайлашгүй туулах зам юм. Гуравт: Олон улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хөгжиж байгаа орнуудын хүн ам 6 тэрбум орчим байдаг учраас дэд бүтцийн бүтээн байгуулалт болон тоног төхөөрөмжийг маш ихээр шаарддаг. Хятад улс өөрийн тоног төхөөрөмжийг хөгжиж байгаа орны шаардлага болон хөгжсөн орны давуу талтай уялдуулж, олон улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ: Хятад улс хөгжиж байгаа орны хувьд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтаар, үзэл санаа, үйл ажиллагааг хамт биелүүлж, олон шинэлэг санаа дэвшүүлэхийн зэрэгцээ олон бодит үйл ажиллагаа өрнүүлж, хамтын хөгжлийг урагшлуулан, бүх хүн төрлөхтөнд улам их аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал