Одоогийн байршил:mongol.china.com > Бизнес >

Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ

2015-05-02 15:00:49

Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ

2015 оны 5 сарын 1-нд Италийн Миланы дэлхийн яармаг нээлтээ хийж, Дэлхийн яармагийн Хятадын ордон мөн өдрөөс ажиллаж эхэлсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео бичлэгээр баярын үг хэлжээ.

Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ

Ши Жиньдин, та бүхнийг Хятадын ордонтой танилцаж байгаад баяр хүргэж байна. Миланы дэлхийн яармаг хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнд гол анхаарал хандуулж байна. Энэ нь хүн нэг бүрийн оршин амьдрах, хөгжилд холбоотой тул маш чухал ач холбогдолтой юм. Хятадын эртний үгэнд “хүн ард хүнсээ дээдэлдэг” гэлцдэг. Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон юм. 1 тэрбум 300 сая хүн ардын хүнсний асуудлыг зохицуулах нь Хятадын хөгжлийн тэргүүн чухал үүрэг мөн. Хятадын ордонд олноороо Хятадын өнө эртний түүхтэй хөдөө аж ахуйн боловсон, тэргүүний технологийн ололт амжилт, идээ ундааны соёлтой танилцах болно. Эдгээр нь Хятадын үндэстнүүдийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улс хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгоны асуудлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Хятадын хамгийн чухал ажил хэмээн үздэг гэжээ.

Ши Жиньпин бас Миланы дэлхийн яармаг амжилттай болохыг ерөөсөн байна.

Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ

2015 оны Италийн Миланы дэлхийн яармаг “Эх дэлхийг ивээе” уриан дор болж, 5-р сарын 1-нээс 10-р сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Яармагт 148 улс орон олон улсын байгууллага оролцож байна. Энэ удаагийн яармагт Хятад улс анх удаагаа өөрөө ордон байгуулах хэлбэрээр оролцож байгаа юм.

Ши Жиньпин Миланы дэлхийн яармагт баяр хүргэжээ

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал