Дээд Монголын язгуур урлагийн хамтлаг тоглолт хийж байна

11-р сарын 9-12-нд Бээжид “Хятадын үндэстнүүдийн ардын дуу хөгжмийн долоо хоног-2018” арга хэмжээ болж байна.

ӨМ-ын хэмжээний дуу хөгжмийн хамтлагийг тэмцээн зохиогджээ

“Тал нутгаа магтан дуулъя” 2018 оны ӨМ-ын тал нутгийн дуу хөгжмийн хамтлагийн уралдааны тоглолт энэ сарын 14ны үдэш Хөххотод болж өндөрлөлөө.

Монгол хошин шогийн тоглолт боллоо

Хятад Улс • Өвөр Монголын тал нутгийн соёлын XV наадмын хүрээнд зохиогдож байгаа монгол хошин шогийн тоглолт энэ сарын 9-ны үдэш Хөххотод боллоо.

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадам нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 7-р сарын 11-нд ёслол төгөлдөр эхэлж, наадмын нээлтэд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн түшээд, хүндэт зочид төлөөлөгчид болон өргөн олон наадамчид оролцлоо.

С.Энхбаярын уран бүтээлийн тоглолт болов

5-р сарын 24, 25-нд Хөх хотод С.Энхбаярын найрал дууны "Их талын дуу" уран бүтээлийн тоглолт утга төгөлдөр боллоо.

Даши Намдаков: Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй

Даши Намдаков: Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй

OХУ-ын Буриадын алдарт уран барималч, зураач Даши Намдаковын уран бүтээлийн "Буриадын онгод" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Бээжин хотын дэлхийн урлагийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Даши Намдаков нь 1967 онд ОХУ-ын Чита мужийн Укурик тосгонд төрсөн.1992 онд Красноярскийн Урлагийн дээд сургуулийг төгссөн. 2000 онд анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо гаргаж байжээ. Түүний үзэсгэлэн Москвагийн Третьяковын галерейгээс эхлээд Нью-Йорк, Лондон, Токио, Прага, Бээжин, Алматы зэрэг дэлхийн томоохон хотуудад 20 шахам үүзэсгэлэн гаргажээ. Түүний бүтээлүүд ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцарь, Финлянд, АНУ зэрэг оронд тухайлбал В.Путин, Ю.Лужков, Г.Шрёдер зэрэг олон алдартан, баячуудын хувийн цуглуулганд бий. Д.Намдаков Оросын урлагийн салбарын нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэний дотор С.Бодровын "Монгол" кинонд зураачаар ажилласан нь түүнд Оросын кино урлагийн академийн дээд шагнал "шилдэг зураачийн" шагнал, Америкийн кино академийн гадаадын шилдэг кино номинацид тус тус шалгарч байжээ. Мөн 2011 онд "Бяцхан Будда" бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртэж байжээ. Түүний энэ бүтээл нь Улаан-Үүдийн "Хамбын хүрээ" хийдийн өмнө байрладаг. Англичуудын захиалгаар бүтээсэн "Чингис хааны хөшөө" -г 2012 онд Лондон хотноо нээсэн нь ихээхэн сүр дуулиантай үйл явдал болж байлаа. 2013 онд Монгол Буриадын урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Монгол улс "Алтан гадас" одонгоор шагнажээ.

2014-11-19 14:56February 17 2019 10:08:35
cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал