Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

ӨМ-ын хэмжээний дуу хөгжмийн хамтлагийг тэмцээн зохиогджээ

2018-08-15 17:50:00

“Тал нутгаа магтан дуулъя” 2018 оны ӨМ-ын тал нутгийн дуу хөгжмийн хамтлагийн уралдааны тоглолт энэ сарын 14ны үдэш Хөххотод болж өндөрлөлөө.

Хятад·ӨМ-ын тал нутгийн соёлын XV наадам нь анх удаа хамтлагийн уралдаан зохион байгуулж байгаа нь энэ удаагийн тал нутгийн соёлын наадмын нэг онцлог билээ. Энэхүү уралдаан орчин үеийн болон Язгуур урлаг гэсэн хоёр төрөлд шалгаруулалт явуулжээ. Шалгаруулалтад Шилийн хот, Баяннуур, Хөлөнбуйр, Хөххот зэрэг 12 хоёр аймаг хотоос 300 гаруй хамтлаг оролцжээ. Уралдааны эцэст Зангиа хамтлаг нь язгуур урлагийн төрөлд нэгдүгээр байранд орсон бол Эзэн хамтлаг нь хоёрдугаар байранд тодоржээ. Мөн орчин үеийн төрөлд Ютү хамтлаг нэгдүгээр байранд, Дүүрэнзаан хамтлаг хоёрдугаар байранд шалгарсан байна.

Уралдаанаар дамжуулан ӨМ-ын хамтлагуудыг урамшуулан дэмжиж, уран бүтээлчдийн олон талын ур чадварыг дээшлүүлж хөгжүүлэх зорилго тавьсан байна.

Тус “Тал нутгаа магтан дуулъя”хамтлагийн уралдаан нь тал нутгийн соёлын өвөрмөц тоглолтын төрлийн хувьд болсны үзэгчдийн сэтгэлийг баясгаж, ард түмний хүндэтгэл хүлээсэн юм.

/ Сэтгүүлч Мандухай мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал