Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Язгуур урлагийн Замч хамтлаг Бээжинд анхны бие даасан тоглолтоо хийлээ

2018-07-31 17:28:03

ӨМӨЗО-ны язгуур урлагийн Замч хамтлаг 7-р сарын 28-ны өдөр Бээжин хотын Дуу хөгжмийн театрт бие даасан тоглолт хийн, Морин хуур, хөөмий, цоор, уртын дуу зэрэг үндэстний өв соёлын гайхамшгийг Бээжингийн үзэгчид гайхууллаа.

ӨМӨЗО-ны Зүүн Түмэд хошууны Улаан-мөчир чуулганы дэргэдэх язгуур урлагийн Зам хамтлаг 2012 онд байгуулагдаж, Хятадын болон олон улсын дуу хөгжим, язгуур урлагийн наадамд амжилттай оролцож, монгол уламжлалт хөгжим, язгуур урлагийн өв уламжлалаа залгамжлан хөгжүүлж, дэлхийд таниулж яваа залуухан хамтлаг юм. Одоо тэд Зүүн Түмэд хошууны Улаан-мөчир чуулганаар “овоглон” уран бүтээлээ хийж байна. Зүүн Түмэд хошууны Улаан-мөчир чуулган хэдий 2008 онд байгуулагдсан боловч энэ арваад жилд үндэстний дуу урлагийн төлөө ажиллаж, олон арвин залуу уран бүтээлчдийг дэмжин, тэдэнд ажлын байр, уран бүтээл хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

Замчин хамтлаг энэ жилд Өвөр Монголын бүх аймаг хошуунд хүрч тайлан тогтолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж хамтлагийн гишүүд танилцууллаа.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал