Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

С.Энхбаярын уран бүтээлийн тоглолт болов

2018-05-28 10:50:02

5-р сарын 24, 25-нд Хөх хотод С.Энхбаярын найрал дууны "Их талын дуу" уран бүтээлийн тоглолт утга төгөлдөр боллоо.

Хятадын 1-р зэрэглэлийн хөгжмийн зохиолч, Хятадын найрал дууны нийгэмлэгийн дэд хэрэг эрхлэгч, "Дэлхийн найрал дууны их элч" хэмээн өргөмжлөгдсөн С.Энхбаярын энэ тоглолтод нэр нөлөөтэй олон уран бүтээлч, ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн найрал дууны ангийнхан оролцсон байна.

Тус тоглолт 12 найрал дуунаас бүрджээ. Дашрамд дурдахад яруу найрагч Насангийн шүлэг, хөгжмийн зохиолч С.Энхбаярын аялгуугаар амилсан "Зэрэглээт говь", "Найман шарга" хоёр дуу дэлхийн олон улс оронд дуулагддаг, Америкийн "Эх газрын дуу" сэтгүүлд нийтлэгдсэн, "Зэрэглээт говь" дуу дэлхийн залуучуудын найрал дууны уралдааны заавал дуулах дуу болсон юм.


/Сэтгүүлч Чинзорит мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал