Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Шар нохой жилийн сар шинийн үдэшлэгийн бичлэгийн ажил дуусав

2018-01-29 11:23:43

Нийт монгол үзэгчдийн маань хүсэн хүлээсэн 2018 оны шар нохой жилийн сар шинийн үдэшлэгийн бичлэгийг 1-р сарын 25-ны үдэш Хөх хотод амжилттай хийж дуусгалаа.

Үдэшлэгт Өвөр Монголын уран бүтээлчдээс гадна, Хөхнуур, Юньнань муж, мөн Монгол улсын уран бүтээлчид оролцлоо. Тодруулбал, нэрт дуучин Жинхуар, Жагдсүрэн, А.Чимэг, Мөнгөнцэцэг, "Анд" хамтлаг, "Хөх хээр" хамтлаг, дуучин Шилийнболор, Халин, мөн Монгол улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Сосорбарам, МУГЖ Ариунболд, МУСТА Төрмандах, бяцхан од Өсөх-Идэр нар оролцож, гойд сайхан тоглолтоор хурсан олноо баясгалаа.

Үдэшлэгийн бичлэгийг 2-р сарын 15 буюу битүүний үдэш цэнхэр дэлгэцээр нийт монгол үзэгчдэдээ хүргэх юм.


/Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал