Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Уламжлалт хувцас заслын уралдаан болов

2018-01-29 10:56:23

Энэ сарын 25-нд Зүүн Үзэмчин хошуунд 7 дахь удаагийн Үзэмчин наадмын өвлийн улирлын уламжлалт хувцас заслын уралдааны шагнал олгох ёслол боллоо. Хятадын Монгол үндэстний хувцас заслын өлгий, Хятадын Монгол үндэстний хувцас заслыг уламжлан хамгаалах суурин болох Зүүн Үзэмчин хошуунд болсон тус уралдааны багийн тэмцээнд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Барга хувцас заслын нийгэмлэг түрүүлж, хоёрдугаар байранд Шилийнгол аймгийн үндэстний хувцас заслын "Хас угалз" баг, Зүүн Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн гар урлалын Ур нийгэмлэгийн хувцас зазлын “Үзэмчин бэйл” баг шалгарчээ. Шилдэг хувцас заслын шалгаруулалтад Зүүн Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн гар урлалын Ур нийгэмлэгийн хүүхдийн хувцас заслын баг, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны үндэстний урлагийн "Хэнтий, Хөлөн" нийгэмлэгийн хувцас зэрэг арван хувцас засал тодорсон байна.

Арван содон загвар өмсөгчөөр Өвөр Монголын үндэстний хувцас заслын нийгэмлэгийн Баруун Үзэмчин хошууны Сэргэлэн, Үндэстний хувцас заслын нийгэмлэгийн Хүсэлт, Авга хошууны гар урлалын Чандаган нийгэмлэгийн Шилийнхүү нар тодорчээ. Тус уралдааны тухай Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Барга хувцас заслын нийгэмлэгийн Наранмандал, Зүүн Сөнид хошууны “Алтан унага” компанийн Нарантуяа, Монгол улсын Хэнтий аймгийн төлөөлөгчдийн багийн ахлагч Урандолгион нар ярилцлага өгсөн юм.


/Сэтгүүлч Баясгалан, Эрдэнэ, Үндэс, Хасмөчир нар бэлтгэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал