Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Мөнгөн өвлийн Үзэмчин” тэмээний уралдаан болов

2018-01-25 17:42:12

Энэ сарын 25-нд Зүүн Үзэмчин хошууны 12 дахь удаагийн "Мөнгөн өвлийн Үзэмчин" наадмын тэмээний уралдаан Зүүн Үзэмчин хошууны наадмын талбайд боллоо. Уралдаанд Шилийнгол, Хөлөнбуйр зэрэг аймаг, хотын уяачдын тэмээ уралдаж, хол ойроос зорин ирсэн наадамчдыг нүдийг баясгаж, хийморь сэргээсэн юм.

Атан тэмээний уралдааны түрүү магнайд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Энх-Амрын шар ат, хоёрдугаар байрт Шулуунхөх хошууны Үндэсийн хөх ат, гуравдугаар байрт Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Энх-Амарын өндөр шар ат, дөрөвдүгээр байрт Зүүн Үзэмчин хошууны Сайнбаярын цагаан ат, тавдугаар байрт Эрээн хотын Өргөний шар ат орж, уясан эзнээ баярлууллаа.

Торомны уралдаанд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Энх-Амарын шар тором түрүүлж, Баруун Үзэмчин хошууны Билигийн хар тором, Зүүн Үзэмчин хошууны Сайбаярын Улаан тором, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Эрдэнэсүхийн хар тором, Зүүн Үзэмчин хошууны Сайнбаярын хар тором айргийн тавд орлоо.

Тэмээний уралдааны тухай Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Өвөрбулаг сумын тэмээчин Энх-амар ярилцлага өгсөн юм.


/Сэтгүүлч Баясгалан, Эрдэнэ, Үндэс, Хасмөчир нар бэлтгэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал