Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Мөнгөн өвлийн Үзэмчин наадмын сурын харваа болов

2018-01-25 17:34:14

Энэ сарын 25-нд Зүүн Үзэмчин хошууны 12 дахь удаагийн Мөнгөн өвлийн Үзэмчин наадмын сурын харваа Зүүн Үзэмчин хошууны наадмын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Сурын харваанд Шилийнгол, Улаанхад, Хөлөнбуйр, Ордос, Тунляо зэрэг аймаг, хотын хоёр зуу гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Нэгдүгээр байрт Шулуунхөвөөтцагаан хошууны Бүрэнбөх, хоёрдугаар байрт Зүүн Үзэмчин хошууны Цогбаатар, гуравдугаар байрт Хөлөнбуйр хотын Мөрөн, дөрөвдүгээр байрт Зүүн Үзэмчин хошууны Буянхишиг, тавдугаар байрт Зүүн Үзэмчин хошууны Зулнаа нар тус тус шатгарлаа. Энэ тухай Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурины сурын харвааны "Сум мэргэн" нийгэмлэгийн Энхбат, Хөлөнбуйр хотын Эвенх үндэстний өөртөө засах хошууны Лхамсүрэн нар ярилцлага өгсөн юм.



/Сэтгүүлч Баясгалан, Эрдэнэ, Үндэс, Хасмөчир нар бэлтгэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал