Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Мөнгөн өвлийн Үзэмчин наадам эхлэв

2018-01-25 10:40:38

Энэ сарын 24-нд 12 дахь удаагийн "Мөнгөн өвлийн Үзэмчин" наадмын нээлт Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд боллоо. Наадмын нээлтэд Шилийнгол, Хөлөнбуйр зэрэг аймаг хот, Зүүн Үзэмчин хошуутай хил залгаж буй Монгол улсын Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн төлөөлөгчид оролцжээ. Дөрөв хоног үргэлжлэх энэ наадмын үеэр хүчит 128 бөхийн барилдаан, сурын харваа, тэмээний уралдаан, Үзэмчин нэрэмжит монгол үндэстний өвлийн хувцас загварын шалгаруулалт, гэрэл зургийн уралдаан,сар шинийн баярт зориулсан Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, авто машины бартаат замын уралдаан, Зүүн Үзэмчин хошууны сар шинийн үдэшлэг зэрэг урлаг спортын арга хэмжээ зохиогдоно. Өвлийн наадмын тухай Зүүн Үзэмчин хошууны дэд дарга Хос-Эрдэнэ, Монгол улсын Хэнтий аймгийн төлөөлөгчдийн ахлагч Нямдаваа, наадамчин Алхаа нар ярилцлага өгсөн юм.


/Сэтгүүлч Баясгалан,Эрдэнэ,Үндэс, Хасмөчир нар бэлтгэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал