Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Авьяаслаг хүүхэд” үдэшлэг боллоо

2018-01-22 15:02:22

1-р сарын 19-ний үдэш Хөх хотноо Өвөр Монголын монгол Одон телевизээс зохиосон 2018 оны цагаан сарын "Авьяаслаг хүүхэд" үдэшлэгийн бичлэгийг хийж дуусгалаа.

4 дэх удаагаа болж буй энэ үдэшлэг хамарсан хэмжээ, хүүхдүүдийн оролцоо, тоглолтын агуулга зэрэг олон талаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцгой байлаа. Энэ удаад Хятадын 8 муж орноос нийт 1600 гаруй хүүхэд оролцож, шалгаруулалтаар дамжин 500 гаруй хүүхэд үдэшлэгт оролцон, дуу, бүжиг, шүлэг найраг, шог яриа, Жангар хайлах зэрэг олон төрлөөр авьяас чадвараа гайхуулж, цэвэр тунгалаг дуу хоолойгоороо олон түмнээ баясгалаа.

Үдэшлэгийн бичлэгийг 2-р сарын 14-ны 20 цагт Өвөр Монголын монгол Одон телевизээр нийт монгол үзэгчдэдээ хүргэх юм. Үдэшлэгийн ерөнхий найруулагч Содбилэгийн өгсөн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу.

/Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал