Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Ядамжавт хүндэт профессор цол олгов

2018-01-08 17:19:41

7-нд Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд тус сургуулийн багш, дөрвөн утаст хуурын улсын зэрэглэлийн өвлөн уламжлагч Ядамжавын сургалтын ажлыг дүгнэх хурал боллоо. Нэрт хуурч, ардын авьяастан Ядамжав 2003 онд Хятадын төв телевизээр хуур тоглож үзэгч түмэнд танигдсан бөгөөд улмаар Хятадын дуу хөгжмийн дээд сургуульд тоглолт хийж Монгол ардын дуу хуурын гайхамшгийг олон түмэнд гайхуулж байсан юм.

Тэрээр 2004 оноос хойш Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд уригдан багшилж, дөрвөн утаст хуурын сургалт, ардын дуу хуурыг сэргээж өвлөн уламжлах ажилд хүчин зүтгэсээр өнөөг хүрчээ. Энэ удаад Өвөр Монголын Урлагийн дээд сургууль ардын уран бүтээлч Ядамжавын алдар гавьяаг үнэлж, түүнд “хүндэт профессор” цол хүртээжээ.

/Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Болор мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал