Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Путин сонгуульд өрсөлдөх бичиг баримтаа өргөн барив

2017-12-28 10:24:28

2018 оны 3-р сарын 18-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин энэ сарын 18-нд сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Путин 27-нд, 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа өргөн барьсан юм. Сонгуулийн ерөнхий хороо 5 хоногийн дотор бичиг баримтыг хянаж дуусгана хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын сонгуулийн хуулиар, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үйл явц улс төрийн намаас нэр дэвших, бие даан нэр дэвших хоёр арга замаар явагддаг байна. Улс төрийн намууд өөр өөрийн нэр дэвшигчийг сонгоно. Харин бие даан нэр дэвшигч бол 500-гаас доошгүй хүнтэй дэмжигчдийн баг бүрдүүлж, 300 мянган дэмжигчээр гарын үсэг зуруулсан байх ёстой. Нэг бүсээс цуглуулсан дэмжигчийн гарын үсэг 7500-гаас илүүгүй байх ёстой юм байна.

Саяхан, Путин ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших тухайгаа мэдэгджээ. 26-нд Путиныг дэмжигч 668 хүн хуралдаж, дэмжигчдийн баг бүрдүүлэн, Путиныг ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихийг дэмжсэн байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал