12-р сарын 15-нд, ардын дуу, ардын урлагтаа хайртай, халуун сэтгэлт зон олны маань хүсэн хүлээсэн "Хорчины шинэ сонсголон” Хорчин ардын дууны IV тоглолт Хөх хотын Улаан театрт болж өнгөрлөө.
Өвөр Монголын Цог соёлын компанийн IV удаагаа зохион байгуулсан тус тоглолтод ардын дуучин Эрдэнэбар, залуу дуучин Амгалан, Бай Юйхуа, Ерөөлт зэрэг дуучид "Данаабал", "Оюунзандан", "Сэнгэренчин" зэрэг хүн ардын сэтгэл зүрхэнд хоногшсон ардын дуугаа өргөж, хурсан олон үзэгч сонсогчидтой хамт хөөр баяр, хөг аялгуутай нэгэн үдшийг утга төгөлдөр тэмдэглэлээ.
Тоглолтын дараа ардын дуучин Эрдэнэбар ярилцлага өгсөн юм.
/Талын дуу хоолой радиогийн Сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/