Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Дуучин Отгонтуяагийн уран бүтээлийн тоглолт Хөххотод боллоо

2017-12-18 14:13:41

12-р сарын 16-нд Хөх хотноо МУ-ын соёлын тэргүүний ажилтан, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улаанмөчир чуулгын дуучин Отгонтуяагийн “Дээж аялгуу” хэмээх уран бүтээлийн тоглолт болж өнгөрлөө.

Тоглолтод Отгонтуяагийн багш МУ-ын ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, МУ-ын гавьяат жүжигчин Чаминчулуун, МУГЖ Ганзориг, МУ-ын морин хуурын чуулгын уран бүтээлчид, Зүүн Үзэмчин хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлчид оролцжээ.

Тоглолтын дараа дуучин Отгонтуяа, МУАЖ Шарын Чимэдцэеэ, МУГЖ Чаминчулуун нар ярилцлага өгсөн байна.


/Сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал