Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

"Торгоны зам дагуу Хятад орноор аялах” аяллын баг Мукам урлагийн чуулгатай танилцав

2017-11-22 09:51:39

"Торгоны зам дагуу Хятад орноор аялах” аяллын баг 11-р сарын 20-нд ШУӨЗО-ны Өрөмч хотод байрлах тус өөртөө засах орны Мукам урлагийн чуулгатай танилцсан юм.

Мукам бол Уйгур үндэстний ард түмний бүтээсэн урлагийн асар том баялаг бөгөөд "Дорно дахины урлагийн гэрэлт сувд” хэмээх сайхан алдартай. Мукам нь найрал дуу, хөгжим, бүжиг зэргийг нэгтгэсэн найрсал бөгөөд одоогоор уламжлагдаад байгаа тус урлаг нийт 12 бүлэг байдаг юм байна.

Анх 1978 онд байгуулагдсан ШУӨЗО-ны Мукам урлагийн чуулга одоо 220 уран бүтээлчтэй. 2010 онд Хятадын Төв засгийн газраас 120 сая юаниар санхүүжүүлж, Өрөмч хотод тусгай зориулалт бүхий 17 мянга шахам ам дөрвөлжин метр талбайтай барилга байгууламж босгож өгчээ. Тус чуулга урьд хожид Их Британи, Франц, Герман, Австрали, Бельги, Турк, Япон зэрэг дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт очиж, 500 гаруй удаагийн тайлан тоглолт хийжээ.

Мукам урлагтай танилцсаны дараа аяллын багийн гишүүд Уйгур үндэстний содон урлагийг шагшин магтаж байлаа.

Сурвалжлагч Д.Хүчитбаатар мэдээллээ



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал