Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

МУ-ын соёлын өдөрлөг Хөххотод боллоо

2017-10-31 17:27:09

10 -р сарын 31-ны өдөр МУ-ын БСШУСЯ, ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан Хөххот · Монгол улсын соёлын өдрүүдийн ажиллагааны нээлтийн ёслол ӨМ-ын музейд боллоо. Нээлтийн ёслолд МУ-ын БСШУСЯ, Монгол улсаас Хөххотод суугаа ерөнхий консулын газар, ӨМӨЗО-ны засгийн газрын холбогдох байгууллага нэгж болон хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчид оролцжээ. Монгол улсын соёлын өдрүүдийн ажиллагааг ӨМ- д анх 2009 онд зохион байгуулж байсан бол энэ онд гуравдах удаагаа зохион байгуулж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд “Өнөөдрийн Монгол Орон” фото зургийн үзэсгэлэн, “Найрын Ширээний Ууц ”драмын жүжиг, “Сайхан Монгол Орон” нэгдсэн концерт зэрэг соёл урлагийн тоглолтуудыг гаргаж, Монголчуудын амьдрал ахуй, соёл урлагийг сурталчилж, хоёр орны соёлын солилцоог ахиулах болно. “Өнөөдрийн Монгол Орон” фото зургийн үзэсгэлэн нь 10 -р сарын 31-ны өдөр ӨМ-ын музейд нээгдэж, “Найрын Ширээний Ууц ” драмын жүжиг болон “Сайхан Монгол Орон” нэгдсэн концерт нь тус тус 10 -р сарын 31 болон 11-р сарын 2-ны орой ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд үзэгчидтэйгээ золгох гэж байна.


сэтгүүлч Хасмөчир мэдээлэв



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал