Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Бүх Хятадын залуучуудын шинжлэх ухааны сэдэвтэй кино наадам Хөх хотод боллоо

2017-10-31 15:59:32

Бүх Хятадын залуучуудын шинжлэх ухааны сэдэвтэй кино уран бүтээлийн 8 дахь наадам 10-р сарын 29-ны өдөр Хөх хотод болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээ нь ӨМ-д анх удаагаа зохиогдож байгаа аж. Энэ оны 3-р сараас бүх Хятадын 31 муж орон болон Хонконг, Макао зэрэг газруудаас нэр дэвшсэн 2000 гаруй уран бүтээлээс шилдэг 115 бүтээлийг сонгон шалгаруулж наадамд үзүүлсэн байна. Үүнд, шинжлэх ухааны шинэ эрэлхийлэл хийсэн баримтат кино 75, шинжлэх ухааны богино хэмжээний кино 26, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх 14 кино бүтээл оролцсон байна.

Мөн мэргэжлийн зураг авалт хийсэн бүх Хятадын 15 бүлэг хүүхдийн кино бүтээлийг 11-р сарын 10-ны өдөр хүртэл ӨМ-ын шинжилгээ мэргэжлийн ордонд үзүүлэх юм байна.


Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал