Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Ши Жиньпин Нарендра Модитой уулзав

2017-09-05 17:29:29

Ши Жиньпин Нарендра Модитой уулзав

5-нд Шямэнь хотноо, Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хэлцэлд оролцсон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав.

Ши Жиньпин Нарендра Модитой уулзав


Ши Жиньпин: Хятад, Энэтхэг хоёр улс бие биеийнхээ чухал хөрш, хөгжиж буй хамгийн том гүрэн, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон юм. Хоёр орны эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй тус бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл мөрөөдөл юм. Сүүлийн жилүүдэд, хоёр орны удирдагчид дипломат харилцаагаа хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, улам нягт түншийн харилцаа тогтоох талаар санал нэгдэж, хоёр орны харилцааны хөгжлийн зорилтыг тогтоосон тул энэхүү үндсэн дээр харилцаа маань тасралтгүй хөгжиж ирлээ гэжээ.

Нарендра Моди: БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Энэ удаагийн чуулган нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Энэтхэгийн тал Хятад улстай хамт хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал